Согтуурсан үедээ гэрэлтүүлгийн цамхаг дээрээс хоолойгоо боомилохыг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гэрэлтүүлгийн цамхаг дээрээс нэг хүн амиа хорлох гэж байна гэх дуудлага дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 20:10 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ найман метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон байжээ. Алба хаагчид тус иргэнийг 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.