СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-26

АИ-92 тасалдаагүй, шатахууны нөөц хэвийн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 117,101 тн шатахууны нөөцтэй байна.

Тухайлбал А-80 автобензин 4,826 тн буюу 29 хоногийн, АИ-92 автобензин 33,433 тн буюу 27 хоногийн, АИ-95 автобензин 2,876 тн буюу 22 хоногийн, ДТ 71,524 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 33 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 56,614 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 924 тн, АИ-92 автобензин 17,203 тн буюу 18 хоногийн, АИ-95 автобензин 1,397 тн буюу 19 хоногийн, ДТ 34,347 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 630.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд

  • А-80 автобензин 6.8 мян.тн,
  • АИ-92 автобензин 186.4 мян.тн,
  • АИ-95/98 автобензин 6 мян.тн,
  • ДТ 357.2 мян.тн,
  • онгоцны түлш 12.7 мян.тн,
  • Жет А-1 14 мян.тн, бусад 46.9 мян.тн байна. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.