Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 тоот захирамжаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон.
Энэ түншлэлийн хүрээнд “Нью Семетри” ХХК Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хоёр дах шатны ажил болох тохижилт бүтээн байгуулалтын ажил өчигдөр эхэллээ.
Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд 2 жилийн хугацаанд хэрэгжиж дуусна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 3 хувь нь Буяны сүм, Бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийнэ.
Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энд Богд хааны шарил байдаг гэж соносон олвол маш сайхан хүндэтгэлтэй газар оршоовол Монголын буян заяад маш хэрэгтэй шүү