СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-25

Ачаа тээвэрлэхтэй холбоотой эрхзүйн зохицуулалтад жолооч нарын саналыг тусгана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий,  АТБХЗГ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Мөнхнасан нар Шатахуун тээвэрлэгч жолооч нарын төлөөлөлтэй уулзжээ.

Жолооч нарын зүгээс авто замын даац болон өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улс, улсын чанартай авто замд бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байна гэх стандартыг өөрчлөх, тонн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар зарчмын байр сууриа илэрхийлсэн байна.

Ингэхдээ, зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэхээс гадна жил бүрийн өдийд асуудал дагуулдаг энэ мэт асуудалд цэг тавьж, хууль, эрх зүйн орчинг шинэчилж, зохицуулалтыг амьдралд ойртуулах шаардлага байгааг хэлж байв.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагад Олон улс, улсын чанартай авто замд бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байна гэж заасан байдаг.

Уг стандарт нь зөвхөн манай улсад төдийгүй ОХУ, БНХАУ-д ч цаашлаад Европын холбоонд мөрдөгдөж байгаа стандарт юм. Олон улс, улсын чанартай нийтийн зориулалттай замд нийт жин 44 тн-оос ихгүй байна гэдэг дээрх стандарт нь зөвхөн Монгол Улсад хэрэгждэггүй ба Венын конвенцод нэгдсэн бүх улс орон энэ стандартыг дагаж мөрддөг байна. Тиймээс шатахуун тээвэрлэгч жолооч нарын төлөөлөлд дээрх зохицуулалтыг тайлбарлаж, ачаа тээвэрлэхтэй холбоотой эрхзүйн зохицуулалтад жолооч нарын саналыг тусгаж, Засгийн газарт танилцуулахаар болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мугра
2 жилийн өмнө
64.119.24.147

Шуналтай жолооч нар 44 тн хангалттай шүү дэ.эх орны хөгжил замаа эвдэж яаах нуу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.