СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуулийн төслүүдийг жендэрийн мэдрэмжтэй болгох зорилгоор эмэгтэй парламентчид санал солилцох уулзалт хийв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөлөөс санал солилцох уулзалтыг өнөөдөр (2023.04.25) зохион байгуулав. 

Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд тус Зөвлөл нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, сурталчлах, хянан шалгах үйл ажиллагаанд зөвлөх чиг үүргээр ажиллаж буй юм. 

Өнөөдрийн санал солилцох уулзалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох зохицуулалтын талаар Зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгөх, Зөвлөлийн санал, санаачилга, хамтын ажиллагаанд тулгуурлан дээрх хуулийн төслүүдийг жендэрийн мэдрэмжтэй болгох зорилгоор зохион байгуулж буйг Зөвлөлийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа тэмдэглэсэн.

Санал солилцох ээлжилт уулзалтад хүрэлцэн ирсэн үе үеийн эмэгтэй парламентчид сэдвийн хүрээнд тус бүртээ санал санаачилгаа илэрхийлж, уулзалт амжилттай болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.