Гэрээсээ гараад алга болсон хүүг таван цаг хайсны эцэст хажуу айлын хашаанаас эсэн мэнд олжээ.
Завхан аймгийн Дөрвөлжин суманд дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 18:00 цагийн орчим долоон настай эрэгтэй хүүхэд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 23:47 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай, эрэгтэй/-ийг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:47 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05:35 цагт хажуу айлын хашаанаас олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.