Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар манай улсад төрийн айлчлал хийж байна.
Тэднийг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд боллоо. Үүний даргаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар Засгийн газрын ордны Д.Сүхбаатар танхимд албан ёсны хэлэлцээ хийх хуваарьтай юм.
Монгол Улс, БНПУ-ын хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.