Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээ хийхээр болжээ.
Тус үзлэг, оношлогоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар, Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлгийн доктор, профессор Мехмет Авдоган, Бирол Баятан, Мустафа Кемал эмч нартай хамтран хийх юм. Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 12.00-17.00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэх аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үзүүлэх юумсан яааж хамрагдах вээ 2 хүн байнаа
Vzvvlmer bn tsag abhuu shuud ochih u
Хөдөө орон нутагт байгаа юм аа яаж цаг авах бэ
Oron.nutagaas yaj.tsag.avah.ve
Үзүүлмээр байна