СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-04-25

Нуруу, нугасны чиглэлээр үзлэг, эмчилгээ хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын чиглэлээр үзлэг оношлогоо, мэс заслын эмчилгээ хийхээр болжээ. 

Тус үзлэг, оношлогоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны муруйлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны 04-р сарын 28-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэх гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Саранчимэг
1 жилийн өмнө
59.153.86.67

Сайн уу сайхан хаваржиж байна уу нөхөрөө үзүүлэх гэсэн.юм яааж цаг авах бэ хариу.өгөөрөй

Ч. Даваадорж
1 жилийн өмнө
66.181.160.99

Цаг яаж авах вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.