СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-24

Тамсагийн газрын тосны ордоос Дорноговь хүртэл түүхий тос дамжуулах хоолой барих ажил энэ сард эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин өнөөдөр (2023.04.24) Монгол Улсад газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

. Тус группийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид бүтээн байгуулалт эхлүүлэх ёслолын үйл ажиллагаанд оролцохоор манай улсад айлчилж буй юм.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Дорноговь аймгийн хүн гэдгээ уулзалтын эхэнд дурдаж, тус аймгийн Тамгын газрын даргаар ажиллах байх үед Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Ханги Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байсныг онцлоод, нефть боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах хоолойн ажил эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, түүхий тос татах хоолой бүхий нефтийн үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал төслүүд гэдгийг цохон тэмдэглэж, үйлдвэр ашиглалтад орсноор манай улс шатахууны дотоодын хэрэгцээгээ өөрөө хангах боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны салбарын болон орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зөвлөж, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

“Норинко” групп бол олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болохыг дэд ерөнхийлөгч Ванг Итонг танилцуулж, энэ сарын 10-нд гэрээнд гарын үсэг зурснаасаа эхлэн нефтийн хоолой татах Монгол Улсын бүтээн байгуулалтад өндөр анхаарал тавьж, зураг дизайн, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгч ажилласнаа дурдав. Тэрбээр, хоёр талын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.