СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-04-24

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 69 мянган хүүхэд байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног дөрөвдүгээр сарын 24-30 өдрүүдэд үргэлжилж байна.

Дэлхийн улс орнуудад Ковид-19-ын цар тахлаас шалтгаалан маш олон хүүхдүүд товлолын дархлаажуулалтаас хоцорсон. байгаа нь улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд томоохон дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. 

  • Улаанбурхан дэлхий дээр хамгийн хурдан тархдаг өвчнөөр бүртгэгдсэн.
  • Улаанбурханы дархлаажуулалтад хамрагдаагүй 10 хүний 9 нь өвддөг нь тогтоогдсон.
  • Агаар дуслын замаар хүнээс хүнд амьсгалах, ханиах, найтаах үед халддаг вирусийн гаралтай халдварлалт бөгөөд маш өндөр халуурч, тууралт өгөх шинж тэмдгээр илэрдэг.

Дэлхий дахинд 2022 онд 182 улс оронд улаанбурхан өвчний 172,084 тохиолдол бүртгэгдсэн бол дунд хил залгаа ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод энэ сард хоёр тохиолдол батлагдсан байна.

Иймээс УГУ вакцинаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдээ харьяалал харгалзахгүй сум, өрхийн ЭМТ-д нөхөн вакцинд хамруулаарай. 

Түүнчлэн сүүлийн таван жилд халдварт саагийн эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 22,607 хүүхэд байна. 

Иймд халдварт саагийн эсрэг вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулаарай.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.