СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-24

Т.Болдбаатар: Польшийн Ерөнхийлөгч айлчилж байгаа учир хашааг түр ногооноор будсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төрийн ордны хашааг сэргээн засварласанд иргэд янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилга, инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас Төрийн ордны хашааны асуудлаар тодруулав.

Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилга, инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатар:

-Төрийн ордны гаднах хашаа олон жилийн элэгдэлд орсон мөн эвдрэл гэмтэл гарсан. Хүнд даацын цутгамал хашаа учраас иргэдэд гэмтэл учруулах эрсдэлтэй байсан. Тиймээс хашааг яаралтай засварлаж, иргэд олон нийтэд эрсдэл учруулахгүй байх үндсэн дээр зураг төслийн дагуу засварласан. Ордны дотор, гадна тал нь ногоон чулуу, хойд цэцэрлэгт хүрээлэн ногоон эмульс. Зүүн талын хашаа маань хаврын жагсаалаар эвдрэл гэмтэл болсон учир засвар үйлчилгээ хийсэн. Энэ ажил хугацаа нь хойшоо, урагшаа болсон. Мөн Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан түр ногооноор будсан. Хийц нь хуучин хийцээрээ явж байгаа. Чулуун нь бас ногооноороо хийгдэнэ. Хашаан дээр хийц, бүтцийг нь өөрчлөөд өндөр нам болгосон зүйл байхгүй. Хашааны цонх нэмэх, хасах юм байхгүй. Өнөөдрийн ногоон өнгө нь шинэ учир хүмүүст илүү туссан байх. Бид бүх юмаа зураг номын дагуу л хийгдээд явна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.