СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алба хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Хэсгийн байцаагч 2023” зөвлөгөөн болов.

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, нийслэлийн иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг ханган ажилладаг алба хаагч нар бол хэсгийн байцаагчид юм. Хэсгийн байцаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр НЗДТГ-аас тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Өнгөрсөн баасан гарагт “Хэсгийн байцаагч 2023” зөвлөгөөн болов.

Хэсгийн байцаагч нарыг тээврийн хэрэгсэл, холбоогоор хангах, цахилгаан, дулааны зардлыг төсвөөс санхүүжүүлэх, хойшлуулшгүй ажилд хэрэглэх шатахууны лимит тогтоох, хариуцсан нутаг дэвсгэрт байр, орон сууцаар хангах, гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр аян, болзолт уралдаан зэргийг зохион байгуулсаар ирсэн. Мөн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад хэсгийн байцаагч та бүгдийн үүрэг маш чухал. Мөн бид хэсгийн байцаагч нарынхаа таатай орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад онцгой анхаарч ажиллах болно. Та бүгдийн ажил үйлсэд амжилт хүсье” гэсэн юм.

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-аас 2022, 2023 онд хэсгийн байцаагч нарын ажлаас халшрах хам шинж, сэтгэл санааны байдалд судалгаа хийж, эрсдэл өндөртэй 156 хэсгийн байцаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулжээ.   

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.