СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-24

12 иргэний 3.347.890 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 148 иргэн хандсанаас 115 утсанд 117, чатботод 19, и баримт апликейшн 4, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 8 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 100 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 21 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 12 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс шуурхай шийдвэрлэж 3,347,890 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 49, харилцаа холбоо 26, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 1, цахилгаан 4, банк, санхүү, даатгал 16, барилга 3, боловсрол 4, контор 5, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 3, СӨХ 8, өрсөлдөөн 9, НӨАТ 3, эрүүл мэнд 2 бусад асуудлаар 12 иргэн хандсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.