СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дулаан шарын гол” ТӨХК-ийн захирлуудад холбогдох хэргийг шүүх шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 31.115, мөрдөн байцаалтын 2719 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 60, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлига, албан тушаалын эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Заналхийлэх 1, нийт 267 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн эмнэл зүйн төвийн гэмтлийн яаралтай тусламжийн тасгийн дарга М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус эмнэлгийн сувилагч М, И нарыг цэргийн ахлагч бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгоно гэх саналыг тавьж хахууль авсан, сувилагч И нь хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас иргэн Х нь тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.