СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Удаанжаргалыг удаах нь хэний ашиг сонирхол вэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

"Тавантолгой төмөр зам"-ын захирал асан Н.Удаанжаргал гэж дээхнэ үед Багшийн дээдийн буудал дээр "...Шаариг хаана байна, шаариг хаана байна" гэдэг байсан тоглоом шиг хүн гарч ирлээ.

Солонгосоос алга болоод Сингапураас сураг нь гарсан. Тэгж байгаад Аргентинд баригдах шахсан. Тэндээс зугтаад Тайландад очсон дуулдсан. Дараа нь "...Малайз руу машинаар орлоо" гэсэн. Тэрнээс хойш чимээ алдраад байна.

Уг нь Н.Удаанжаргал ирэхэд өөрт нь хамаатай асуудал тийм ч том биш аж. Харин тэр ирвэл балрах нэг "том хүн"-ий нэр дуулдаад, сүүлийн үед чих амраахаа болилоо. Тэр нь "Бодь"-ийн Д.Баясгалан гэнэ. Н.Удаанжаргалын гар, гарын үсэг хоёроор хуваарилагдсан төмөр замын төсвийн цаад эзэн нь тэр гэж яриад байна. Тэгэхээр Н.Удаанжаргал ингэж "тэнээд" яваа нь, тэр хавиар удаах нь түүний л сонирхол гэх аж.

Шулуухан хэлэхэд, төр ч, хууль ч тэднийг дийлэхгүй байгаа юм даг уу даа. Ингэж хардах үндэслэл угаасаа бий. "Бодь"-ийн Д.Баясгалан Хөгжлийн банкны зээл хуйнд холбогдоод л байсан. Тэр хэргийг шүүж эхлээд долоо хонолоо. Тэнд алга л байна. Түүнчлэн нэг хэсэг сүрхий яригдаад, хугацаа нь товлогдоод байсан Нүүрсний нээлттэй сонсгол яагаад сураг алдарсантай ч түүнийг холбоод жиг жуг гээд эхэллээ шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.80.247

Дэлхийн хоёр дугаар дайны төгсгөл рүү Германы цэргийн том зүтгэлтнүүд Аргентинд очиж нуугдаж байсан

Аригуун
1 жилийн өмнө
124.158.64.43

Амьдралын утга учир амар амгалаган. Ингэж түгшиж амьдраад яахын ? Жонхууг ЕС болохыг хүлээхиймүү? Новш8 чи удаан жаргахгүй шүү, удаанжаргалаа. Бас нэг баагий дагуулчихаад ард түмний мөнгөөр гадаадад тансаглаад л .........

Зочн
1 жилийн өмнө
192.82.86.190

Жунайн замаар 469р малайзруу аан?

Зочин
1 жилийн өмнө
192.82.72.39

Юу хийсэн гэж хөдөлмөрийн баатар өгсөн юм бол хулгайчид.Монголыг тонон дээрэмдэж хулгай сайн хийсэн гэж шагналын дээдийг өгдөг юм биз дэ.Бүүр цайчихсан.

Зочин
1 жилийн өмнө
66.181.181.133

Бүтээн байгуулалт хийсэн Бодийн хамт олныг битүү харлуулаарай, та бүхэн тэнд маш олон инженер, техникийн ажилтан хөлс хүчээ, зарсан байгаа тайлбай дээр үзвэл Монголчууд юу хийсэн тодорхой болно.

Шок
1 жилийн өмнө
192.82.90.135

Хөдөлмөрийн баатар өгсөн хүн нь айгаад байгаа юм биш үү

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.155

Бүдэрдэг байнашдээ . Баттулгаас л боллооо ха ха ха

Зочин
1 жилийн өмнө
192.82.68.4

Эрхбиш Хүрэлсүх зарлигаар цолыг нь хураах байлгүйдээ Тэхгүй бол хулгай хиигээд л баатар хулгайч цол аваад бвал улс орон сүйрнэ биздээ

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.237

Зочин

Болдмаа
1 жилийн өмнө
124.158.65.16

Тэнэг гар юм. Ирээд хэргээ шийдүүлчих зориг нь хүрэхгүй,чааваас. Өөр ямарц гарцгүй шдээ, малаа.

мөнхжаргал Цогзаньд
1 жилийн өмнө
66.181.189.55

Manaihan huleetstei l humuus de 2008 on shig l bolno doo bugd hereg barag tolvolchihson bga bailgui dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.