СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Сайханбилэг Колорадогийн "үнэтэй хороолол"-д сая доллараар авсан тансаг хаустаа амьдарч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоосоо яваад гурван жил хагас болж байна. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гарсан байдаг. Уг нь түүнийг илтэд хууль зөрчиж "Оюу толгой" компанийг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, "Эрдэнэт"-ийн 49 хувийн хууль бус худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байсан гэх мэдээллүүдийг эх сурвалжууд өгдөг.

Тиймээс 2018 оны дөрөвдүгээр сард баривчилж, Хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм. Тэрбээр ийн шалгагдаж байх явцдаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Солонгост очиж эмчлүүлэх шаардлага гарсан тул хилийн хоригийг цуцалж өгнө үү" гэсэн хүсэлт гаргажээ. Шүүх түүнийг нь ёсоор болгосон гэдэг. Ингэж яваад ирэлгүй гурван сар болох үед нь олон нийт "Ч.Сайханбилэг оргочихлоо, зугтчихлаа" гэж шуугисан.

Тэгэхэд нь АТГ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлэл хийж, "Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгээ бидэнд мэдэгдээд явсан" гэсэн. Гэвч түүнээс хойш ч "Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна", "Ч.Сайханбилэгийн тухай мэдээллийг хоёр сая төгрөгөөр худалдаж авна" зэрэг мэдээлэл тасраагүй. Харин Ч.Сайханбилэг АТГ-ын дээрх мэдээллээс сарын дараа цахим хуудсаараа дамжуулж "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. .

Гэвч тэр ирээгүй. Түүнээс хойш ч ирэх талаар яриагүй. Харин энд эхлээд ЦЕГ, дараа нь Интерполоор эрэн сурвалжилсан. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд хайж байна.

Ер нь бол "Ч.Сайханбилэг Солонгост удалгүй Америкт очсон" гэсэн мэдээлэл яригддаг. э. Өөрөөр хэлбэл, тус фирмээр үйлчлүүлэхэд асар их мөнгө урсана гэсэн үг.

Тэгвэл дээрээс нь бидэнд түүний амьдарч буй байршилтай холбоотой мэдээлэл ирлээ.

Ерөнхий сайд маань Америкийн Колорадо мужид аж төрж байгаа аж.

Колорадо мужийн цаг агаар Монголтой төстэй. Байгалийн гайхамшигтай тогтоцтой. Түүнийгээ дагаад мужийн бараг бүх хот нь аялал жуулчлал, амралт зугаалгын төгс сонголт болдог гэдэг. Явган аялал, кемпинг, ан агнуур гэх мэт үзэсгэлэнт байгальдаа нийцүүлсэн аяллын үйл ажиллагаа явуулдаг тул жуулчдын дунд маш их алдартай аж. Мөн оффшор бүс, бас хар тамхи зөвшөөрдөг. Тэр хэрээр Америкийн "үнэтэй" мужид тооцогдоно. Колорадод монголчууд цөөнгүй амьдардаг. Хоорондоо хэлхээ холбоо ч сайтай байдаг аж. Ташрамд, Колорадо муж 2022 оны долдугаар сарын 1-нээс орон нутгийн тэтгэмж, мэргэжлийн лиценз, бизнесийн зөвшөөрөл хүссэн хууль бус цагаачдаас Америкийн албан ёсны бичиг баримт шаардахаа больжээ. Энэ нь манай сайн эрчүүд, амьдрал хөөж яваа нутаг нэгтнүүдэд маань таатай боломж болж буй гэдэг мэдээлэл ч байна.

.

Уг хаусыг гурван жил орчмын өмнө Америкийн үл хөдлөхийн компаниудаар дамжуулан худалдахаар танилцуулж байжээ. Энэ хаус тансаг зэрэглэлийн буюу "үнэтэй хороолол"-д байрладаг. 10 гаруй өрөөтэй. .

Хамгийн гол нь энэ хаусыг манай Ерөнхий сайд асан худалдаж авсан гэдэг нь 2022 оны есдүгээр сарын 21-нд тодорхой болсон байгаа юм. Яаж гэхээр, . О.Байгаль компани бүртгүүлэхдээ "Энэ хаяг дээр амьдардаг" гэж мэдүүлсэн байгаа юм. Ямартай ч Ч.Сайханбилэгтэй холбоотой ийм "хаяг" байгаа нь ил тодорхой боллоо.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орноосоо "нисээд" дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Мөнгөтэй, гэвч харийн нутагт ийм удах нь монгол хүнд ямар байгаа нь ойлгомжтой. Америк тулдаа л манай "Шувуу"-ныханд бариад өгчихгүй байх шиг байгаа юм. Гэхдээ "Шувуу" ажиллагаа эхэлснээр Ч.Сайханбилэгийн нөхцөл байдал улам л хүндэрч байх өндөр магадлалтай. Тийм мэдээлэл ч байна.

Пасспорт хүчингүй, данс битүүмжлэгдэнэ гэдэг бол шууд утгаараа бүх "хөдөлгөөн" нь хориг, хяналтад орчихож байгаа аж. "Шувуу"-нууд бүгд тийм байна. Ч.Сайханбилэг ч ялгаагүй. Түүний тухайд ингээд яваад байх нь тун чиг ашиггүй харагдаж эхэллээ. Нэгдүгээрт, монголчууд авлига, албан тушаалын хэргийг хэзээ ч уучлахааргүй боллоо. Өмнөх шиг өөрсдөдөө, хань хамсаатнууддаа зориулж хууль гаргадаг, тэгээд түүгээр "гоождог" байсан цаг өнгөрчээ. Хоёрдугаарт, . Бас тэгээд нэгэн цагт нөхөрлөж явсан, төр хувийн "түншлэл" хийж явсан нөхөд нь байхгүйгээр нь далимдуулаад болохгүй, бүтэхгүй бүхнээ түүн рүү түлхэж буй бололтой юм билээ. .

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tsetsegsuren
1 жилийн өмнө
202.9.46.233

Сайханбилгийг авчирч улсыг хохиролгүй болгож хөрөнгийг хурааж ялыг өгөөсэй.Энэ нөхрөөс болж бид алтан дээр суусан гуйлгачин болсон .Оюутолгойгоос ард түмэнд юу ч өгөхгүй зөөгөөд дууслаа.Y

Зочин
1 жилийн өмнө
64.119.25.51

Мөнгө нь дуусахаар Америкт амьдрах арга үгүй болно доо..Тэгээд л хүний нутагт гөлөг болох биз..

Сонгогч
1 жилийн өмнө
172.58.242.196

Энэ хүн хүн биш бх ямар их улс орон ард түмэндээ нүгэл үйлдээвэ ОТ н хувьцаа эзэмшдэг ба тэрний мөнгө ОТ харагдвал дуусах бх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.