Цахим хөгжил харилцаа холбооны яам, Нийслэлийн удирдлагууд Баянзүрх дүүрэгт өглөөний уулзалт хийсэн. Энэ үеэр Баянзүрх дүүргийг цахим шилжилтийг эрчимжүүлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох, төрийн үйлчилгээг иргэн бүрд хурдан хүртээмжтэй хүргэхэд манлайлж ажиллахыг хүссэн.
Энэ хүрээнд Төрийн Цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Баянзүрх дүүрэгтэй хамтарч Жанжин клуб, Улиастай, Да хүрээ захуудад ХУРДАН төвийг нээлээ. Ингэснээр иргэд заавал бичиг баримтаа биедээ авч төрийн байгууллагаар үйлчлүүлж төрийн үйлчилгээ авдаг байдал ард хоцорч, ХУРДАН төвөөр дамжуулан 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.