СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-23

Дахивар авах явуулын станц ХУД-т ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

"Хоггүй Монгол" төрийн бус байгууллагынхан 2020 оноос эхлээд Дахивар авах явуулын станц ажиллуулж буй. Аль нэг дүүрэг, хотхоны хэмжээнд ийм өдөрлөг зохион байгуулж, дахин боловсруулах боломжтой хог хаягдал цуглуулахын зэрэгцээ иргэдийг зөв дадалтай болгоход чиглэсэн нөлөөллийн аяныг зохион байгуулдаг.

Тэгвэл эл станц энэ сарын 23-нд Хан-Уул дүүргийн II хороо 19-ийн автобусны буудлын арын талбайд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Иргэдээс дараах дахиврыг хүлээж авна:

  • Гялгар уут (хатуу, зөөлөн)
  • Ус, ундааны хувар сав (PET1), тунгалаг, бор, ногоон өнгөтэй
  • Ахуйн хэрэглээнээс үүсдэг хуванцар сав (HDPE 2)
  • Ундаа, усны хуванцар савны бөглөө
  • Хуванцар сойз
  • Бүх төрлийн шилэн сав, лонх
  • Хөнгөнцагаан лааз
  • Хайруулын таваг
  • Газны сав
  • Цаас, бор хайрцаг
  • Хаягдал эм
  • Малын гаралтай өөх, тос (шөлөн тос байж болно)

Иргэд өөрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээр дээрх зүйлсийг өгч болно.

Өдөрлөгийн үеэр тус байгууллагатай хамтран ажиллах, ивээн тэтгэх иргэд, байгууллагуудад нээлттэй ажээ. Асуух тодруулах зүйл гарвал 80006535 дугаарын утсанд холбогдоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.