СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ил гал гаргах нь шар өвсний түймэр дэгдэх эрсдэлийг дагуулж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

СХД болон ХУД-т шар өвс шатаж байсныг бүрэн унтраажээ.

СХД 33-р хороо Тахилтын эцсээс баруун тийш шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход уулын энгэрт 0,5 га газрын шар өвс шатаж байсныг бүрэн унтраажээ.

Мөн ХУД 8-р хороо Морин тойруулгын хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 0,2 га газарт хөрсний шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраажээ. 

Ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргах нь шар өвсний түймэр, ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж байна. Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.