СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилчидтай уулзав.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их гэдгийг тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр тус төвийн

Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, эцэг, ах, асран хамгаалагчдад гарын бэлгээ гардууллаа.

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв “Олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна.

Энэ хүрээнд салбарын шинэчлэл, өөрчлөлтөд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор дэвшилтэт технологи нутагшуулан, олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлжээ.

Тус төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай. 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.