Нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд Зайсангийн эвдэрсэн замыг засахаар шуурхайлан ажиллаж байна.
Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан, ачаа тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гараад байна. Нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд эвдэрсэн замыг засахаар шуурхайлан ажиллаж байна. Өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагт зам хааж, засварлах ажлыг эхлүүлжээ.
Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу ням гарагт /2023.04.23/ замын хучилтын ажил хийхээр төлөвлөж байгааг албаныхан хэлж байна.
Цаашид Зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.