СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-21

Ш.Адьшаа гишүүний попрол

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Зузу
1 жилийн өмнө

Сонгууль хаяанд тулж, ард түмэндээ хайртай, агуу шударга гишүүд гэнэт сэрж ирэн элдэв юм амлаж, ээлж дараалан жүжиг тавьж эхлэв. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

Ардаа баахан хамгаалагч маягтай хүмүүс зогсоож байгаад “Эрдэнэс таван толгойн хувьцаагаа зарсан хүмүүсийн хувьцааг буцааж өг. Би ард түмний төлөөллийн хувьд хууль санаачлах эрхтэй. Энэ эрхэнд маань УИХ-ын дарга Г.Занданшатар халдаж байна” хэмээн өндөр дуугаар тун хариуцлагатай хүний дүртэйгээр мэдэгдэл хийж, “Би үнэхээр аргаа барж байна. Хүчин мөхөстөж байна. Дарамтад байна, хэцүү байна” хэмээн арайтай л нулимс унагасангүй. Үнэн хэрэгтээ юм байна.

Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцаагаа худалдан борлуулсан хүмүүст буцааж хувьцааг нь өгөх энэ тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцээд нэгдүгээрт, иргэд сайн дураараа хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдсан. Хоёрдугаарт, сайн дураараа хувьцаагаа зарсан иргэдийн хувьцааг буцааж олгох нь хэсэг бүлэг хүмүүст давуу байдал үүсгэж, Үндсэн хуульд заасан Иргэдийн тэгш байдлыг хангах заалтыг зөрчинө. Мөн Ш.Адьшаагийн өргөн бариад байгаа энэ тогтоолын төсөл нь өөрөө Компанийн тухай хууль, хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэдэг агуулгатай дүгнэлт гаргажээ.

Ийм дүгнэлт гаргахаас ч өөр аргагүй. Төрөөс өгсөн нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаагаа зарим иргэд зарж, зарим иргэд сургуулийн төлбөрт өгсөн. Энэ иргэдээс “Би хувьцаагаа буцааж авъя” гэж хэн ч хэлээгүй. Нөгөө талаар нэгэнт хувьцаагаа худалдсан иргэд буцааж авахаар бол тодорхой хэмжээний мөнгө төгрөг төлж байж авах нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл Иргэдээс нэмэх оноо авахын тулд улаарч байгаа Ш.Адьшаагийн хувьд эрх тэгш байдал, нөгөө ярих дуртай шударга байдал нь түй ч хамаагүй юм байна. Татвар төлөгчдийн мөнгөөр нэг хэсэг хүмүүст илүү боломж олгож, хувьцаагаа зараагүй хүмүүс л хохирч үлдэх юм байна л даа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.