СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-21

УИХ-ын дарга "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд ОУ-ын аудит хийлгэхийг үүрэг болгов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-аар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай ЗГ-ын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Тогтоол батлагдсантой холбогдуулан УИХ-ын дарга дараах үүргүүдийг БЭТ-д өгч, ирэх зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхийг даалгав.

  • Компанийн удирдлага, засаглалыг олон улсын зарчимд нийцүүлэн, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож, засаглалыг сайжруулах,
  • Нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар компанийн удирдлагын багийг томилох, бүрдүүлэх
  • Компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй компаниар аудит хийлгэх
  • Эрх зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны бүх хууль, олон улс болоод нийтээр дагаж мөрдөх журам, зарчмыг хатуу мөрдөх

Эдгээр ажлууд нь цаашлаад олон улсын зах зээлд IPO гаргах зэрэг тус компанийн хувьд олон жил яригдаж буй томоохон зорилгуудыг хангах үндэс болно гэдгийг УИХ-ын дарга тодотгоод, энэ хугацаанд ЗГ-аас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч аливаа стандарт шаардлагыг хангах замаар компанид учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.