СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-21

Г.Занданшатар: Эмийн чанар, хяналт, үнийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүд даатгуулагчдыг төлөөлж буйн хувьд сангийн төсөв, хөрөнгийн үр ашигтай зарцуулалтад анхаарах шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд аливаа сангуудад хөндлөнгийн хяналт шалгалт тааруу байснаас үүдэлтэйгээр хулгай нүүрлэж ирснийг сануулаад, Эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагчид, ажиллагсдын шимтгэл, төлбөрөөс бүрддэг тул үндэсний зөвлөл хяналт тавих чиг үүргээ сайтар хангахыг анхааруулав. Мөн эмийн чанар, үнийн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг хэлээд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд, “Элэг бүтэн Монгол” зэрэг хөтөлбөрүүдэд Эрүүл мэндийн яам, түр хороо зэрэг холбогдох талууд анхаарлаа хандуулахыг гишүүд олонтаа хэлж байгааг анхаарч ажиллахыг сануулав.

            

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.