“СЭЛЭНГЭ ЛИГ-2023” спортын наадам нь аймгийн иргэдийн дунд эрүүл зөв амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагдсаар 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Өмнөх есөн удаагийн спортын наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан бол энэ удаад Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулагдаж байна. Шатар, Ширээний теннис, Шагайн харваа, Сагсан бөмбөг, Волейбол гэсэн таван спортын төрөлд 17 сумын 1200 гаруй баг тамирчид 273 багц медалийн төлөө өрсөлдөхөөр зэхжээ.
“СЭЛЭНГЭ ЛИГ-2023” 10 дахь удаагийн спортын наадмын зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын Ажлын алба, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, БТСГ хамтран ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.