СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ОХУ-аас түймэр орж иржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дорнод аймагт ой хээрийн гурван түймэр гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Иймд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хоёр гуравдугаар заставын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн “Хашаатын цав” нүүрсний уурхайн ажилтнууд унтраах ажлыг зохион байгуулан ажиллажээ. Түймрийг тус өдрийн 22:40 цагт цурамд оруулж, улмаар дөрөвдүгээр сарын 21-ний 00:00 цагт бүрэн унтраажээ.

Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн "Хөх-Уул" гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр хээрийн түймэр 13:00 цагийн орчим хил давж орж ирсэн. Иймд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 04:21-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 04:20 цагт бүрэн унтраажээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулж, 18:45 цагт бүрэн унтраасан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.