СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-21

2024 оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажиллах үеэр Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч танилцуулав.

Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг бөгөөд эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өсжээ.

Дулааны IV цахилгаан станц, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

2022-2023 оны өвлийн оргил ачаалал 1,476 МВт хүрсэн. Ирэх өвлийн оргил ачааллыг давахын тулд Сонгино дэд станцыг түшиглэн цэнэгт хураагуур барьж, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас эрчим хүч авах талаар яриа хэлцэл хийж эхэлжээ.

Үүний зэрэгцээ байна.

Ховд аймгийн хувьд Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авахад 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт  бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.