СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-21

"Оюутан цэрэг"-үүдийг давхар хөдөлмөрт бэлтгэхээр болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 111 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд байна.
Засгийн газрын дээр дурдсан тогтоолд “Оюутан-цэрэг” сургалтын хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчийн тоог 1500 болгож нэмэгдүүлсэн ба энэхүү сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлснээр их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллага төгсөгчдийн ажил эрхлэлт нэмэгдэх, тэдний ажил, хөдөлмөрийн талаарх ойлголт, хандлага, ажил, үүргийн хариуцлага, зөөлөн ур чадвар (soft skill) нэмэгдэх өндөр ач холбогдолтой юм.


Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн түншлэлийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.