СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-21

Намуудын нэр хүнд унаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рейтингийг тэргүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн одоогийн байдалд олон нийт ямар үнэлэлт дүгнэлт өгсөн талаарх ээлжит судалгаагаа танилцуулжээ.

Судалгаанд Улаанбаатар хот болон  Булган, Завхан, Өмнөговь, Төв, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг зургаан аймгийн  1000 иргэдийг хамруулжээ. Судалгааг CAPI аргачлалаар, 2023 оны дөрөвдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд явуулсан юм. Судалгаанаас анхаарал татсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.

Ардчиллыг хамгийн тулгамдсан асуудал гэж үзсэн

Өнгөрсөн хугацаанд олон хүмүүсийн хувьд ажилгүйдэл тулгамдсан  асуудал болж байсан. Зарим хүн энэ бол түр зуурын үзэгдэл болон  эдийн засгийн хөгжил энэ асуудлыг өөрөө шийднэ гэж үздэг. Зарим нь ажилгүйдлийг багасгахын тулд төрийн оролцоо болон тодорхой арга хэмжээнүүд зайлшгүй байх ёстой гэж үзэж байв. Тэгвэл . Зарим нь Монголд жинхэнэ ардчиллын үнэт зүйлс хөгжөөгүй, дарангуйллын нэг төрөл байна гэж үздэг. Таны бодлоор дараах ангиллын хувьд Монгол хаана нь багтаж байна вэ” гэхэд иргэдийн олонх буюу 41 хувьд нь дарангуйлал уруу шилжиж байна гэжээ.

Авлигын эсрэг тэмцлийг хамгийн их дэмжжээ

Олон нийтээс “Аливаа асуудлыг шийдэхэд төрийн буюу иргэний байгууллагуудаас аль нь тэргүүлж явах ёстой вэ” гэж асуухад иргэдийн 31 хувь нь Засгийн газар гэж хариулсан байна.  Харин байна.

Авлига арилахгүй бол...

“Нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь шударга бус нь давамгайлж байна гэжээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гэдэгт ч иргэдийн олонх авлигын асуудлыг нэрлэсэн байна. Мөн .

Намуудын нэр хүнд унажээ

.  “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу” гэж асуухад иргэдийн 87 хувь чадахгүй байна гэжээ. Аль нэг намыг онцлооч гэхэд 78 хувь нь онцолдог нам байхгүй гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рейтингийг тэргүүлэв

Судалгаанаас улстөрчдийн рейтинг ихээхэн сонирхол татдаг. Энэ удаад . Улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд тэргүүлсэн нь авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн ажлуудтай нь холбоотой гэдэг ойлгомжтой. “Харин улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь манай орны улс төрийн  амьдралд чухал үүрэг нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ” гэхэд 14.2 хувь нь У.Хүрэлсүх, 14.2 хувь нь мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг онцолсон байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол
2 жилийн өмнө
64.119.25.82

Ухаанд нь ухна ишиг унаж үхсээр байгаад зайгүй шахам болчихсон зомбинууд Н. Энхбаяр тэргүүтнүүдийг л тахиж, шүтсээр улс, гэрээрээ дуусацгаах юм байх да!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.