С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гурван шатны шүүхээс ял оноогоод байсан. Харин тэднийг прокурор цагаатгалаа. Энэ явдал Монголын улс төрд тодорхой доргилтыг өгч байна.
"...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн" гэдгийг шүүх, прокурорынхон өнгөрсөн жил эцэслэж шийдсэн. Харин сая "...Прокурор тэгж шийдлээ" гэсэн мэдээлэл тарснаас хойш энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбогддог хүмүүс ээлж дараалан дуугарч эхэллээ. Бас өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиосонтой энэ бүхэн холбоотой байж болох юм. С.Эрдэнэ АН-ын тамгыг бариад Лу.Гантөмөр дээр очжээ. С.Эрдэнэ "... АН-д үүсээд байсан үйл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашид эв нэгдлээ бэхжүүлэн улс орны өмнө тулгамдаад буй олон сорилтыг хамтдаа давахаар зөвшилцлийн санамж бичгийг байгуулж байна" гэв. Харин Лу.Гантөмөр "...Өнөөдөр ардчиллын эцэг, удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр. Энэ өдөр АН-ын тамга шилжиж ирж байна. Ингээд АН бүтэн боллоо" гэсэн юм. Бас Э.Бат-Үүл мэдэгдэл гаргалаа. Тэрбээр өчигдөр твиттерт "...С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улс төрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжилнэ. Би ингэх эрхтэй" гэж жиргэжээ.
Мөн сайд асан Ц.Нямдорж уржигдар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй таарч тайлбар хийсэн юм. Ц.Нямдорж "... Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ асуудлыг би хөндөж яриагүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронд үхэх байсан. Хүнийг ингэж хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй шүү дээ. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлөх ёстой" гэсэн юм. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-ын тугны өмнө баахан хэвлэлийнхэнтэй зогсож байгаад бараг л өчиг мэдүүлэг шахам зүйл "өгчих" шиг боллоо. Б.Хурц сүүлийн жилүүдэд АН-ыг салахгүй бараадах болсон. Хамгийн гол нь түүнийг одоогоос таван жилийн өмнө энэ хэргийг шийдэлцэж явсан хүмүүсийн нэг гэдэг юм. Тэр утгаараа ч юм уу, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд нэлээд сандрал, айдастай харагдсаныг хэлэх хэрэгтэй. Учир нь одоо энэ хэрэг дахин шалгагдана.
Б.Хурц "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор, Б.Ариунсанг ТЕГ-ын дарга байх үед шалгаж эхэлсэн.
Дараа нь Г.Эрдэнэбат прокурор бид хоёрын үед уг хэргийг шалгах ажлыг үргэлжлүүлсэн. Хэрэгт Г.Эрдэнэбат прокурор хяналт тавьж байсан.
Уг хэргийг нууцын зэргээс гаргах хүсэлт тавьж байсан ч гаргаж өгдөггүй. Би шоронд хэвтэж байхдаа эхнэр, хүүхдээрээ хүртэл нууцын зэргээс гаргах хүсэлтийг тухайн үеийн Аюулгүйн зөвлөлийн гурван даргад тавьж байсан. "...Б.Хурц нарын хэрэг" гээд ярьдаг. Үүнийг ч нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. Бидэнд яаж ял тулгаж өгч байсан нь ил болно. Одоо хөөс арилж байна.
Хүн эрүүдэн шүүлээ гэж нийгэмд ярьж байна. Хатуухан хэлчихье. Нэг камерт хоёр хоригдол хоорондоо хэргээ яриад зодолдоод байгаа асуудал. Жинхэнэ эрүүдэн шүүлт гадуур ямар байгаа билээ.
Ц.Нямдорж гэж хүнийг сайд байхад цагдаа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад эрүүдэн шүүлт гэдэг юм аюултай байсан. Болж байгаа үйл явдалд Ц.Нямдорж өөрөө гарч ирж байгаагаас улс төрийн хэрэг нь тодорхой болчихлоо. Бүх юмны эхлэл ч байж магадгүй. 2017 оны аравдугаар сард Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр ээлжилж гарч ирээд "...Б.Хурцыг ажлаас нь халаад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийн зарлана гэснийг санаж байгаа байх. Бичлэгүүд нь бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг тэд нараас асуух хэрэгтэй. Ц.Нямдорж өнөөдөр байгаа МАН-ын удирдлагыг шантаажилж хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэж ямар нэгэн юм руу түлхсэн байх гэж харж байна. Эрүү шүүлт хийх гэж өөрөө сандал авч ирж байсан хүн бол Ц.Нямдорж" гэлээ.
Өчигдрийн хамгийн гол үгийг С.Зориг агсны дүү С.Оюун хэлсэн юм. Тэрбээр ахынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үеэрээ "...Өнөөдөр миний ах С.Зориг 61 нас хүрэх байсан. Бид энэ өдөр цэцэг өргөдөг. Төрсөн өдөр бүр дээр нь энэ хэргийн талаар ярьдаг. Би өөрөө гадаадад амьдарч байгаа. Цөөн хэд хоногоор Монголд ирээд байна. Өчигдөр мэдээ сонссон. Үүнийг зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байна. 2016 онд анх "...Энэ хэрэг шүүх рүү явах болсон" гээд хэргийн материалтай танилцаж байсан. Шүүх хурал дээр ч "...Итгэл үнэмшилгүй байна" гэдгээ анхнаасаа хэлж байсан. Тухайн үед хэргийн бүх материалыг төрийн нууцад аваад, шүүх хурал хаалттай болж байсан учраас гэр бүлийн зүгээс оролцоогүй.
Эргэлзэж байгаагаа хэлж байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хүртэл "...Энэ хэргийг нууцаас гаргах ёстой" гэж удаа дараа шаардаж байсан. Харамсалтай нь гурван шатны шүүхээр яваад энэ хүмүүс шоронд орсон нь хэлмэгдсэн гэж боддог. Нэгдүгээрт, энэ хэргийг нууцаас гаргах ажлыг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд энэ хэргийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Захиалагчийг нь, гүйцэтгэгчийг нь. Сүүлдээ гэр бүлийнхэн нь тэр хүмүүсийг нь олдоггүй юм гэхэд өөр хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байна. Ийм л юм хэлмээр байна.
Хэрэв буруу илрүүлээд энэ хэрэг хаагдсан бол жинхэнэ эзэд нь олдохгүй. Тэгээд дарагдуулах байсан ч юм уу гэсэн хардлага сэрдлэг үлдэнэ шүү дээ. Дахин хэлэхэд, бидний хувьд насан туршдаа гомдолтой байна. "...Илрээсэй" гэж дотроо маш их хүсдэг. Сүүлдээ "...Илэрдэггүй юм гэхэд битгий хүн хэлмэгдүүлээсэй" гэж боддог болсон. Шүүх, прокурор цаашдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө явах ёстой. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Улс төрийн зүтгэлтэн, ардчиллын лидер байсан хүн. Ийм том толбо ардчиллын түүхэнд үлдэх ёсгүй" гэв.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зоригийн хэрэг гэгчид Содномдаржаа Чимгээ нар хамаагүй болж гэж үзье! Тэгвэл тэр гэр бүлийн хүмүүсийг шатаасан хэрэг юу болох болж байна Түүнийг Эрдэнэбат гэгч прокурор Содномдаржаа Чимгээ нар хүлээсэн гэдэг шдээ
Алуурчид юу гэж одоо амьд байж байхав дээ маш том ашиг сонирхол маш их мөнгөний эхлэл оюу толгой бороогын алт гээд нефть гээд боддоо цаадуул чинь одоо мөнгөнийхээ тоог мэдэхгүй байх шүү тэгээд л бод
Ахынхаа үхэхээр гэдэсээ тэжээдэг бузар эм
Яасан муухай юм бичээ вэ.Ямар ч утга алга.
гуцоо. Ахтай ахгүй гадаадад боловсрол эзэмшсэн хүн хаана ч газардахгүй. Буянтай хүний буяныг эдлэх хувь заяа тохиосонд битгий атаарх. Ах нь амьд бсан бол илүү их том хувь заяа хүртэх бсан. Битгий гуцаж бай
Болиоч. Хачин муухай сэтгэлтэй хүн бэ
Энэ одоо ямар амьтан бэ? Тэнэг мулгуу мунхаг сэтгэцийн өөрчлөлттэй өөр хэлэх муу үг байдаг бол хэлээд л баймаар араатнаас дор амьтан амьсгаа байна
эрүүдэн шүүж тамалж байж өөрийн зохиосон хэрэг дээрээ гарын үсэг зуруулж авдаг тийм материал хэргийн материалд орохоор албан болоод үлддэг, тийм материал дундаас үнэн олдохгүй, зохиомол материалаараа ялласан, одоо ийм л улсууд шүү дээ алуурчин нар гээд сууж байна, тайлбарлаж байна, Лбгдрж толгойлж өөрийн гарын ноходоо өндөр албан тушаал дээр тавьж байгаад хийлгэсэн эд шүү дээ үүнийг нохой ч ойлгоно, харин яагаад ингэв гэдгийг толгойлогчоос нь асуу
эрүүдэн шүүж тамалж байж өөрийн зохиосон хэрэг дээрээ гарын үсэг зуруулж авдаг тийм материал хэргийн материалд орохоор албан болоод үлддэг, тийм материал дундаас үнэн олдохгүй, зохиомол материалаараа ялласан, одоо ийм л улсууд шүү дээ алуурчин нар гээд сууж байна, тайлбарлаж байна, Лбгдрж толгойлж өөрийн гарын ноходоо өндөр албан тушаал дээр тавьж байгаад хийлгэсэн эд шүү дээ үүнийг нохой ч ойлгоно, харин яагаад ингэв гэдгийг толгойлогчоос нь асуу
Содномдаржаа, чимгээ нарыг цагаатгаагүй. Хэргийг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон гэж бна. Оюун гэж сонин хүүхэн юмаа. Эхнэр Булган нь Батүүлтэй хуйвалдаад нөхрөө алчихсан юм бишүү. Амьд гэрч байсаар байтал 30 жил сонгуулийн шоу хийж байна даа. Энэ олон жил Булган авгай нэг ч ажил хийсэнгүй. Хүүхдээ гадаадад сургаад, 40 мянгатын байрандаа супер засвар хийгээд, хаанаас санхүүжээд, яаж амьдраад бнаа.
Булган хүүхэдтэй юмуу Зориг агсныхуу? Нээрээ Булган амьд гэрч бж энэ олон жил яагаад....???
хууль. зүйн. сайд. асан. ЦНямдорж. сайн. гадарлаж. байгаа. байхаа. гэж. бодож. байна
Элбэгдорж Батүүл 2 г бариач ээ
Амьд гэрч амьд
Хэлмэгдүүлсэн хүмүүс энэ хэргийн эзэд биз дээ өөрийнхөө хэргийг гэмгүй хүнд тохох гэсэн санаа Хурц боловсроогүй хүн яаж мэдэх бэ дээ Одоо бас хэргээс мултрах санаатай эмэгтэй хүнийг ухаан алдуулдаг эм өгчөөд шалдан нүцгэн зургийн аваад гар хурууны хээ авах чинь зөв үү нэг хэргийн 2 хүнийг хэзээ байхдаа хамт хорьж байлаа толгой дээр нь шээс баас асгах эрүүдэн шүүлт биш үү АН г бараадаж амиа хамгаална гэвэл андуурчээ наад нам чинь чам шиг гэмт хэргийн нам даа
Оюуун батүүл гээд бараг хэлээд бга пм бишүү
Энэ их л ойлгомжтой санагддаг шүү Энэ бүх үйл ажиллагааг хэн зохион байгуулсан юм бэ Дээрээс хэн удирдсан Энэ л хүн Зоригийн амийг егүүтгээд тэгээд тэрнийгээ булах гэж гэмгүй хүмүүст ял оноож энэ бүхнийг хийж байгаа шүү дээ Ийм мэдээжийн асуудлыг шийдэж болдоггүй л юм байхдаа
Энэ бүхнийг зохион байгуулсан хүн л хэргийн эзэн шүү дээ
Хурц новш энэ хэрэгт холбогдуулж гэмгүй хүнийг алсан биз дээ
Булган одоо хэлэх байлгүй амид бол
Энэ хурц гэдэг хүн юу болоод гараад ирвээ Нөгөө Энхбат гэдэг хүнииг тамалж байсан гээд хүүхэдүүд нь яриад байсан энэ арай 24онд сонгуульд гарах гээд одооноос гарч ирээд байгаа юм биш биздээ Энхбатын хүүхдүүд энэ хүнээс аавынхаа ам насыг нэхэх юм бишүү ойрдоо гарч ирж яридаггүй хүмүүс яагаад гарч ирээд байна
Элбэгдорж нь Бат үүлээ сумлаад алуулсан
Энхтүвшин гэдэг Зоригийг бурхан бодохыг Сосорбарамд хэлсэн гээд байхад захиалагч мэдэгдэж байна даа
Elbegdorj gedeg hunii durs l ulam todrood baigaamdaa
Улс төрийн аллага. Сонгууль ойртохоор л улс төржүүлдэг сэдэв.шүү.
Нямка хашир хүн мэдэж бга бхаа захиалагчийг нь олоогүй бж хүн хэлмэгдүүлж болохгүйшүү хүзүүдорж хурц эрдэнэбат гуравч үлгэр шиг юм болгосондоо айлын хашаанд үхсэн хүний хүүр аваачиж хаяна чимээгүйн охиныг авто ослоор ална, мөрдөгчид нь содномдаржааруу мсж бичинэ амгаланбаатарыг 500сая төгрөг өгч гадаадад гаргана гэж өөрсдийн талд худал мэдүүлэг зохиолгоно энэ хурц эрдэнэбат дээр нь шүүсэн шүүгчид нарыг хорих хэрэгтэй хүн алхад нь хараад зогсож бсн амьд гэрчийг оролцуулахгүй шүүх хурал гэж юу бсын булган эд нар биш би хуралд орохгүй гээ биздээ
Оюун та тэр үед том нөлөө бүх том дарга байж эргэлзээ байгаа г хэлж байх байсан..эс тэгснээс энэ хоёр олон жил шоронд тарчилж суусан.та ч сайхан гадаадад жаргаж сууж басан биз дээ. Г
Тэр үед ээ та ч нөлөө бүхий том дарга байж эргэлзээтэй г хэлэх байж.эс хэлснээс болж энэ хоёр олон жил шоронд тарчилж байв.
Лбгдорж Батүүл Булган нарыг бариач ээ батүүл булган 2 но.той болоод л энэ хэрэг илрэхгй бгаа ш дээ шар сэмжүүд донтонгуудыг бариач ээ
Булган юу хэлэх юм бэ надаас болоод батүүл ийм хэрэг хийсэн гэж хэлэх үү бариач бариач элийдорж хамаатай ш дээ нөгөөхдөө улсын баатар өгчихжээ нөгөөх нь авчихжээ ичиж амьдар л даа шар сэмжнүүдийн нүгэл нь нүдээрээ гарах бх даа сэмжүүд
Элийдоржид монголоороо хошгоруулаад ханахгүй юм даа. Элий балай үүл булган хурц эрдэнэбат нарыг хориоч. Батзандан Нямдорж нар энэ хэргийг гаргаж тавиагүй бол хөөраийс алуурчид болоод дуусах байж дээ хурц зайлуул боловсролтой юмуу нэг л бишээ хүйтэн царайтай элийдорж нь генерал болгоод байгаа юмаа таарсан таар шуудайнууд ийм элий балай алуурчдаар төрөө удирдуулаад хошгирохыг нь хараад явж байдаг хөөрхийлөлтэй монголчууд юм даа
Булганыг хорих хэрэгтэй гэрчтэй байж яагаад энэ хэрэг илрэхгүй гэж....
Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа энэ хэргийг илрүүлсэн гэж хаах гээд байсан нь л анхаарал татаад байгаа юм