СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийгөө өмгөөлж, мэдүүлэг өгч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийгөө өмгөөлж, мэдүүлэг өгч байна

Шүүгдэгч Н.Алтанхуяг:

-Монгол Улсын Ерөнхий сайдуудаас Засгийн газрын гаргасан шийдвэрийн төлөө шүүхийн шат хүртэл явж ирсэн хүн би байх. Би ч бас нэг дөрвөн удаа УИХ-д сууж үзсэн хүн. Хууль номынхоо дагуу юм хийх байх гэсэн чинь. Хэлэхээс өөр аргагүй боллоо. Нэгдүгээрт, гүйцэхгэх, хууль тогтоох, шүүх засаглал Үндсэн хуулийн дагуу энэ гурав өөр хоорондын асуудлыг хянаж үзэхгүй байх хуультай. Би бүх мэдүүлгээ цаасаар бэлдсэн байгаа. Одоо манай прокурорууд үгсэн хуйвалдсан, үйлдлээрээ нэгдсэн гэж яллагдагчаар татаж байна. Засгийн газар хуралдаж байж шийдвэр гаргахад олонхоороо шийдвэр гардаг. Би бүх хуулийн заалт, журмыг нэгтгэсэн. 

Би өөрөө жил гаруйн хугацаанд Засгийн газрын архивт орж суугаад, мөрдөгч мэт л бичиг, баримт цуглууллаа. Засгийн газар өөрийн хуультай, дүрэмтэй. Хөгжлийн банк ч бас адил. Засгийн газрын шийдвэр гарахаар л түүнийг Хөгжлийн банк биелүүлэх үүрэгтэй юм шиг, тэгээд дөрвөн компанид заавал зээл өг гэсэн мэт ойлголтыг залруулахыг хүслээ. Би өөрийгөө зөвтгөх гэсэнгүй, бодитоор ийм л зүйл болсон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.