“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна.
Форумд дотоодын томоохон компани, ААН-үүдийн төлөөлөл, Дэлхийн банк, АХБ зэрэг Монгол Улсад суугаа олон улсын байгууллагууд, гадаадын орнуудын ЭСЯ, АНУ-ын Худалдааны танхим, БНХАУ-ын хотуудаас ирсэн бизнес эрхлэгч нар, мөн ОХУ, Унгар зэрэг гадаад орнуудын зочин төлөөлөгч оролцож байна.
“Шинэ сэргэлт-Улаанбаатар хотын эдийн засаг, хамтын ажиллагааны форум”-аар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, түгжрэл, дагуул хот, Аж үйлдвэр-технологийн парк, цэвэрлэх байгууламж, хотын төсөв зэрэг олон төслийг танилцуулж, олон асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
-“Сэлбэ” дэд төсөл,
-Унадаг дугуй болон скүүтерийн төсөл,
-Налайхын барилгын материалын үйлдвэрлэл-технологийн парк,
-“Хотын зүүн бүсийн тээвэр ложистикийн нэгдсэн төв” төсөл,
-Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцжуулах төсөл хөтөлбөр зэрэг орж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.