СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-20

Оршуулгын тэтгэмжийг дүүргийн НД-ын хэлтсүүд олгодог боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Нийслэлийн төвийн дүүргийн /БГД, БЗД, СБД, СХД, ЧД, ХУД/ иргэд “Улаанбаатар Буян” ХХК-ийн байранд байрлах “Нийслэлийн Нийгмийн даатгалын сан”-гаас оршуулгын тэтгэмж авдаг байсныг өөрчилжээ. 
Учир нь “Улаанбаатар Буян” ХХК-ийн нэг цэгийн үйлчилгээ татан буусантай холбогдуулан оршуулгын тэтгэмжийг нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд болон харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс авдаг болсон байна. 

Оршуулгын тэтгэмж авахад бүрдүүлэх материал:
1. Нас барсны гэрчилгээ
2. Талийгаачийн иргэний үнэмлэх
3. Нийгмийн даатгалын дэвтэр /Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлснийг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр буюу архивын лавлагаа/
4. Тэтгэврийн дэвтэр
5. Тэтгэмж хүлээн авах хүний иргэний үнэмлэх акт
Хэрвээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол Үйлдвэрлэлийн
ослын акт
Оршуулгын тэтгэмж авах эрх:
6. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч нь ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулганд зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
7. Даатгуулагч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.
8. Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулганд зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Оршуулгын тэтгэмж авах иргэн нь даатгуулагчийг нас барснаас хойш 28 хоногийн дотор багтаан хүсэлт гаргах эрхтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.