СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгуулж байна.

Форумыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж “Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотууд, баялаг бүтээгчдэд танилцуулах нь энэ арга хэмжээний зорилго юм” гэлээ. 

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч, “Премиум корпораци”-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нар форумын нээлтийн цанг цохисон юм.

Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх нь бидний гарц

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Шинэ сэргэлт монголчуудын, улаанбаатарчуудын шинэ хандлагаас, асуудлаа харж буй өнцгөөс эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцолж байлаа. Тэрбээр:

-Асуудлыг ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид нүүрс, зэс дээр тогтдог эдийн засагтай. Энэ агуулгаараа түүхий эдийн үнэ бидний амьдралд, эдийн засагт шууд нөлөөлдөг. Нөгөө талаараа бид хөгжлөө урт хугацаанд төлөвлөхөд ч сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ энэ тогтворгүй, гадаад хүчин зүйлээс хамааралтай асуудлыг бид цахим технологи, ухаалаг шийдлээр давж гарах эхлэлийг тавьж байна.

Монгол Улсыг нэг айл гэж авч үзвэл, урсгал зардал 80 хувийг, хөрөнгө оруулалт 20 хувийг л эзэлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хувьд ч адил. Тиймээс бид урсгал зардлаа хэрхэн багасгах вэ, хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Ингэхийн тулд Улаанбаатар хотын хувьд ч томоохон бүтээн байгуулалт, асуудлыг шийдэх төсөл дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулах, хамтдаа шийдэх, миний чиний бус, бидний гарц гэж харж байж шинээр сэргэнэ хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.