Орчин цагт хүүхдүүд хоол, хүнсний бүтээгдэхүүнээс харшлах нь урьд өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгджээ. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна?
Саяхан Их Британи улсад газрын тосны самар, гүнжидийн үр идсэнээс болж хоёр хүүхэд амиа алджээ. Мөн өнгөрсөн зун Австралид зургаан настай охин хоолны харшлаас болж амиа алдсан тохиолдол гарсан.
Их Британий хүүхдүүдийн долоон хувь нь хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг бол Австралид есөн хувь, Европт насанд хүрэгчдийн хоёр хувь нь хоол хүнснээс харшилж байна.
Энэ бол зөвхөн өрнөдийн орнуудад нэмэгдэж буй үзэгдэл биш юм. Дэлхийн нийт эмч мэргэжилтнүүд хүнсний харшлын эсрэг тэмцэх шаардлагатй байгааг анхааруулж байна.
Харшил хэрхэн үүсдэг вэ?
Дархлааны тогтолцоо хүрээлэн буй орчны эд материудтай тэмцэлдэж хариу урвал үзүүлэхийг харшил гэнэ. Арьс улайх, хавдах, бөөлжих, суулгах, амьсгаа давчдах, хэт мэдрэг болж цочирдох зэргээр шинж тэмдэг нь илэрдэг. Бага насны хүүхдүүд хамгийн их харшилдаг хүнсний бүтээгдэхүүнд сүү, өндөг, газрын самар, модны самар, гүнжидийн үр, загас, нялцгай биетүүд багтдаг.
Хоол, хүнсний бүтээгдэхүүний харшил хаана их байдаг вэ?
Нийгэм хөгжиж хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаардаг болсноор харшилыг оношилж, илрүүлэх нь нэмэгдсэн. Гэвч хүрээлэн буй орчны шилжилт өөрчлөлт оршин суугчдыг хоол хүнсэнд хэт мэдрэг болгож байна. Нэн ялангуяа өрнөдийн амьдралын хэвшил үүнд нөлөөлдөг.
Хөгжиж буй орнуудад харшлын хэмжээ харьцангуй бага байдаг. Төв суурин газруудад хөдөө орон нутгаас илүү их харшил газар авсан байдаг. Агаарын бохирдол, хооллох дэглэм өөрчлөгдөх, нян бактери нэмэгдэхэд дархлааны тогтолцоо хариу үйлдэл үзүүлдэг.
Харшил нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлс
Дэлхийн нийтэд харшилтай хүүхдүүд болон насанд хүрэгчдийн тоо нэмэгдэж байгааг тайлбарлахад цор ганц тайлбар хангалтгүй. Олон талаас нь тайлбарлаж болно.
Хүүхдүүдийн хувьд олон төрлийн халдвар, бохирдолд төдийлөн өртөөгүй байдаг. Шимэгч халдваруудыг эсэргүүцэх чадвар суусан байдаг ч цөөн паразитуудтай тэмцэхэд дархлааны систем урвал үзүүлдэг.
Нөгөө талаас Д аминдэм дархлааны тогтолцоог дэмждэг тул уг аминдэм дутагдсанаар харшламтгай болдог байна. Монголд ч гэлтгүй дэлхийн нийтээрээ Д аминдэмийн хэрэглээ хангалтгүй байдаг гэдгийг эрдэмтэд хэлж байна. Тухайлбал АНУ-д л гэхэд Д аминдэмийн дутагдал 10 жилийн өмнөхөөс хоёр дахин ихэсчээ.
Түүнчлэн хооллох цаг, хэмжээ, гадны нөлөө зэргээс хамаарч тэнцвэр алдагдаж хоол хүнсний харшил шинээр бий болж байна. Мөн арьсаар дамжуулан харшил илрэх нь нэмэгджээ.
Дэлхийн хөгжингүй орнуудад газрын самар болон зарим хүнсний харшлыг цусны шинжилгээгээр илрүүлж байна. Гэсэн ч хоол, хүнсний бүтээгдэхүүний харшилыг бүрэн эмчлэх, урьдчилан сэргийлэх арга дутмаг хэвээр байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com