Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн түүхэн өдөр хоёр Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж байгаагаа зарлав. Улсын дээд шүүх Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн бөгөөд С.Эрдэнэ, Лу.Гантөмөрт тамгаа өгч, Ардчилсан нам эвлэлдэн нэгджээ.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:
-Өнөөдөр бид АН-ын дотоодод үүсээд байсан үл ойлголцлын асуудлуудыг эцэслэж цэг тавилаа. АН нэгдмэл нэг удирдлагатай нэг зорилготой боллоо. Цаашид улс эх орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлуудыг шийдэх ажилд ханцуй шамлан нэгдэж орох ийм сайхан үйл явдлыг эхлүүлсэн өдөр тохиож байна. Монголд ардчилал, шударга ёс нийгмийн сайн сайхны үйл хэргийг манлайлах хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээж байгаа АН-ын шинээр сонгогдсон дарга Л.Гантөмөр даргад амжилт хүсье гэв.
АН-ын дарга Л.Гантөмөр:
-С.Зориг агсны мэндэлсэн өдөр бид хоорондоо тангараг тавилаа. Улсаа хөгжүүлж, залуучуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлэхийн тулд бид цаг алдах эрхгүй. Хамтдаа ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж, улс эх орноо хөгжүүлье гэсэн зорилттойгоор Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үл бүтэх этгээд
30 жил АН-ын салж нийлдэг тоглоомыг харж бн даа хөөрхий! Дураа хүрэхээр саллаа гээд л салчихаад эргээд нийлээд навсайчихсан явж бдаг архичин эхнэр нөхрүүд бдаг даа!