Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг /сумын төвдөө/ “Идэр” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 13:30 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид очиж, “Идэр” голын уснаас тус иргэн О /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг 16 минут ажиллан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.