Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолыг баталсан.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хэрхэн хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгчдэд танилцуулах сургалт, мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт энэ сарын 27-нд 08:30-12:30 цагийн хооронд Блью Скай тауэр, 3 давхарт болно. Уг сургалтанд хүнс үйлдвэрлэгч үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамрагдаж, мэргэжлийн хүмүүсээс хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл сонсох бүрэн боломжтой.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/wqzzDUU3hTkqWE1E8
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.