Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гарсан шар өвсний гал түймрийн 2 дуудлагаар ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвсний гал түймрийн 7 дуудлага бүртгэгджээ. Ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр 5 дүүргийн 72 чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Эргүүл хяналтын бүрэлдэхүүн энэ сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн ногоон бүсийн 30 чиглэлд үүрэг гүйцэтгэж 11 тээврийн хэрэгсэл, 207 иргэнд сэрэмжлүүлэг хүргэн ажиллажээ.
Иргэдийг ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.