СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Бямбацогт: Монгол иргэдийг БНХАУ руу суудлын машинаараа зорчдог болгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол, Хятадын хилийн автозамын боомтоор иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр журмын төсөл боловсруулан ГХЯ-нд хүргүүлсэн талаараа ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэв.

Тэрбээр "Хилийн боомт нээгдсэнээс хойш манай улсын иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргаж байна.

Тиймээс хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан. Энэхүү журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна гэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахаар төлөвлөжээ.

Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэх аж.

Мөн Боомтын сэргэлт-ийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймагтай иргэд ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэнэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.