СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Нямдорж: Д.Мөнх-Эрдэнийн гурван нялх хүүхдийг нь бодоод би гомдол гаргаагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар УЕПГ-аас мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж байр сууриа илэрхийлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж: 

-Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр хүн шоронд нас барах байсан. Тухайн үеийн ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын бүх байгууллагын даргатай хатуу ширүүн тэмцэл хийсэн л асуудал.

Ийм нийгэмд хүнийг ингэж цусгүй хэлмэгдүүлж болохгүй. Дарангуйлал тогтчихсон байсан. Би тэр дарангуйллыг нураах гэж байдаг бүхнээ тавьж тэмцсэн. Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй. Гурван шатны шүүх ийм л байсан. Тухайн ажлыг зохион байгуулсан бүх хүнийг холдуулж байж хүмүүс хөдөлсөн. Одоо над руу дайраад байгаа нь үүнээс улбаатай. Би тэр дарангуйлал гэдэг зүйлийг үзэн яддаг. 

Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлүүлэх ёстой. Миний хувьд олон ерөнхийлөгчтэй толгой дараалан муудалцаж байсан. Дарангуйлал бий болох гээд байсан учраас тэмцээд байсан юм" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Мөн тэрбээр "Консул асан Д.Мөнх-Эрдэнийг захиалга өгч шийтгүүлээгүй. Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Миний хувьд олон удаа доромжлуулсан. Харин ямар ч гомдол гаргаагүй. . Би хүүхдэдээ ч битгий гомдол гарга, хэрэггүй гэсэн. Би дрон нисгэсэн асуудал дээр гомдол гаргаж болох байсан. Тэр чинь гурван жилийн хорих ялтай гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.