Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням нарт шаардлага хүргүүлэв.
Ардчилсан намын гишүүд:
-Хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэж байна. Хүүхдийн ёс зүй, хүмүүжлийн асуудлаар тус багц хуульд тусгасан байгааг эцэг эхчүүд бид ихээхэн дэмжиж байгаа. Гэсэн ч тус хуулийн төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам ажиллаж байгаад иргэд ихээхэн эгдүүцэж байна. Түүнийг гэр бүлтэй, үр хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн тус ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээсэнгүй. Түүний энэ асуудлыг шалгасан эсэх, хэрхэн шийдвэрлэх нь ч тодорхойгүй байна. Энэхүү ёс зүйгүй үйлдлээ хувийн асуудал гэж Төрийн ордонд хэлж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Иймд Ч.Ундрамыг тус хуулийн төслийн ажлын хэсгээс халах, цаашлаад УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж өнөөдрийн энэхүү шаардлагыг хүргүүлж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
завхайрах нь миний хэрэг, төрд хамаагүй гээд байгаа биздээ.
d3