Улсын хэмжээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 27.0 сая эх мал төллөхөөс 8.4 сая эх мал төллөж, 8.1 сая төл бойжиж байна.
Төллөлт 30.2 хувьтай, төл бойжилт 95.8 хувьтай байна. Он гарсаар том малын зүй бусын хорогдол 1.2 сая толгой болж оны эхний 71.1 сая малын 1.7 хувийг эзэлж байна.
Хамгийн их хорогдолтой нь Архангай (203,542), Увс (197,608), Хэнтий (117,801), Завхан (115,981), Сүхбаатар (95,425) аймаг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.