СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-19

Хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнийн үйлдвэр эрхлэгчдэд зээл олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 


Энэ үеэр , хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжихэд 30 тэрбум төгрөгийн зээл олгох талаараа дурдав. 
Ингэхдээ үр тариа, тос тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхчлэгч иргэн, аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай, үүнийгээ цахим системд бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай.

Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэг га тутамд 900 мянгаас 15 сая төгрөг хүртэл байх юм.

Мөн, дөрвөн улирлын хүлэмж шинээр байгуулахад 50, услалтын систем байгуулахад 27.1, зоорийн аж ахуй байгуулахад 90 тэрбум төгрөгийн зээл олгоно.
тухайн зээлдэгч өөрийн эзэмшлийн 100 га-гаас дээш газартай, зураг төсөл, төсөвтэй байх шаардлагатай.
Цахим системд одоогоор 8530 тариаланч, 917.6 мянган га тариалангийн газар бүртгээд байгаа аж.
Уг уулзалтын үеэр Төрийн банк Хүнс, газар тариалангийн чиглэлийн хөнгөлөлттэй зээл 2 жил,
мал аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл 3 жилийн хугацаатай олгох талаараа танилцуулав. 

  • Үр тариа, тос, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 900 мянга,
  • төмсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 12 сая,
  • уринш боловсруулах иргэн, ААН-д нэг га тутамд 300 мянга,
  • хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг га тутамд 15 сая төгрөг хүртэл,
  • зуны хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг кв.м тутамд 50 мянга,
  • өвлийн хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-д нэг кв.м тутамд 100 мянган төгрөгийн зээл олгох гэнэ. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.