СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-18

🔴LIVE: Шадар сайд СХЗГ-ын нийслэлийн лабораторийг шинэчлэхэд анхаарч ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд лабораториудыг чадавхжуулах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид ажиллалаа.

Тус лаборатори нь чанарын бодлого, зорилтыг хэрэгжүүлж, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангахуйц чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэвшүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдлын шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийж гүйцэтгэдэг нийслэлийн хоёрхон лабораторийн нэг юм.

Хэдий нийслэлдээ томоохонд тооцогдох лаборатори ч гэсэн талаар тус лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа хэлж байлаа.

Иймээс зарим хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй болж, үндэсний үйлдвэрлэгчид Япон, Солонгос зэрэг гадаадын лабораториудад өндөр үнээр шинжлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байна. , нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх ажлаас эхлэх нь зүйтэй. Тиймээс энэ лабораторид нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж, Олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийн тулд зорьж ажиллана” гэлээ.

Мөн Хүнсний тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт буурсан. Үүнийг журмаар зохицуулж, түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт тогтмол явуулахыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болголоо.

Нийслэлийн лаборатори нь жилд дунджаар 8000 дээжийг 32000 үзүүлэлтээр шинжилдэг бөгөөд хамгийн сүүлд 2019 онд 54 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 1194 үзүүлэлтээр хими, хор, микробиологи, ургамал хорио цээрийн шинжилгээ хийхээр итгэмжлэгдсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.