СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-18

“KFC Land”-ийн зураг төслийг шинэчилж, хэрэгжүүлэх үүрэг өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таванбогд Фүүдс” ХХК-аас “KFC LAND” нэртэй тохижилтын ажлыг эхлүүлээд буй. Энэ нь нийгэмд олон маргаан талцалыг дагуулаад буй. 

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын ногоон байгууламж, тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой үүсээд байгаа асуудлаар мэдээлэл сонсов. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хотын даргын орлогч З.Төмөртөмөөгөөс "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC LAND” байгуулах зөвшөөрлийг “Таванбогд Фүүдс” ХХК-д ямар шалгуураар өгсөн бэ. НИТХ-аар ороогүй юм билээ. Зөвшөөрөл нь ч гараагүй байхад яагаад үйл ажиллагаагаа эхэлчихсэн юм бэ" гэж тодрууллаа.

Хотын даргын орлогч З.Төмөртөмөө "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргатай холбоотой асуудалд ажилтнаа шууд буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 970 га газрын 183 га-д газар тохижилт, ногоон байгууламж хийх ерөнхий төлөвлөгөөг 2014 онд баталсан. асуудал" гэлээ. 

Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн удирдлагууд болон Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд хугацаатай үүрэг даалгавар өгчээ. 

1. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа буюу хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг ногоон байгууламж 85, тохижилт 15 хувь гэсэн харьцаатай ҮЦХ-ийн үндсэн концепцитой уялдуулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар  хянуулах, олон нийтэд мэдээллийг ил тод нээлттэй байлгах

2. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд одоо хийгдэж буй “KFC Land” төслийн ажлыг үндсэн ерөнхий төлөвлөлтийг алдагдуулахгүй, өмнө нь байсан мод, зүлэгжүүлэлттэй дүйцэхүйц хэмжээнд буюу хийж байгаа төслийнхөө 1.1 га газрын 85 хувийг ногоон байгууламж байхаар зураг төслийг шинэчилж батлуулсны үндсэн дээр ажлыг үргэлжлүүлэх

3. Иргэдийн амрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа  ТҮЦ, хөшөөнүүдийг цэгцлэх ажлыг яаралтай зохион байгуулах,

4. Засгийн газар болоод Улаанбаатар хотын ногоон байгууламжийн стратеги төлөвлөгөөтэй уялдаатай хамтран ажиллах. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.