Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр 14:00 цагийн байдлаар баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Баяннуур, Сагсай 9-17 м/с, түр зуур 22-26 м/с, Увс аймгийн Өмнөговь, Завхан, Малчин, Өндөрхангай, Наранбулаг, Өлгий, Сагил сумдын нутгаар 11-16 м/с, түр зуур 20-23 м/с, Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Мөст, Манхан, Ховд сумдын нутгаар 11-20 м/с, түр зуур 24-28 м/с, Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар 6-15 м/с, түр зуур 22-40 м/с хүрч хүчтэй салхилж байна.
Үүнээс хамгийн хүчтэй салхилж байгаа нь Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдын нутгаар салхины дундаж хурд 24 м/с, түр зуур 40 м/с хүрэв.
Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өнөө шөнө Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.