СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Жи Тайм"-ын хохирогч нарт 30 хувийн хохирлын мөнгийг олгож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хоёр жилийн хугацаанд 12,000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу уг хэргийн хохирогч нарт Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699.37 төгрөгийг (Долоон тэрбум наян есөн сая таван зуун наян найман мянга зургаан зуун ерэн ес төгрөг гучин долоон мөнгө) хувь тэнцүүлэн олгох шийдвэрийг гаргасан юм. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Жи Тайм Корперэйшн” ХХН-ын хохирогч нарт хандан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу тус хэргийн хохирогч нарт 30 хувийн хохирлын мөнгийг олгож байна.

Энэ мөнгийг хүлээн аваагүй хохирогч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны тодорхойлолтоо бүрдүүлэн ирж, хохирлын мөнгөө хүлээн авна уу" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.