СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энхтайваны гүүрэн доорх дулааны шугамд гарсан гэмтлийг шөнөд нь засжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Энхтайваны гүүрний доорх дулаан дамжуулах шугам сүлжээнд гэмтэл гарсныг тухайн үед нь зассан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгөв.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

-Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэмтэл гарч, шөнөдөө засаж, хэвийн болгосон. Уг шугам нь 2002 онд ашиглалтад орсон, 300 диаметртэй бөгөөд элэгдлийн улмаас гэмтэл гарсан. Тус шугам сүлжээ нь Эрэлийн байрууд, тухайн бүсэд хамаарах ус дамжуулах долоон төвийг дулаанаар хангадаг. Нийслэлийн хэмжээнд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдаг бөгөөд 379.5 км нь дулаан дамжуулах шугам аж. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.

2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс 27.1 км нь дулааны шугам сүлжээнд хамаарах юм. Тодруулбал, энэ жилийн хувьд 30, 40 жил болсон дулааны шугам сүлжээтэй гэлээ. 

Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээнд засвар хийхдээ ирэх жилийн өвлийн бэлтгэлийн хүрээнд л хийдэг байсан бол энэ жил 19 байршилд иж бүрэн засвар хийнэ. Мөн жил бүр дулаан дамжуулах хоолойд засвар хийдэг нь анхнаасаа тухайн шугам сүлжээгээ хонгилын системээр хийгээгүйтэй холбоотой байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.